ХүН ЦэЦэГ
Хүслээ даатгаж байгаад сэтгэлдээ хүн цэцэг ургуулахсан. Үргэлжид сайн хань гэдгээ мэдэрдэг тэр уул шиг. Хүлээхийн зовлонг мэдэхгүй чиний хойноос зүүдээ бэлчээж цагийн урсгалыг туулах сайхан. Зүрх өвдөхгүй зүүд сэрвэгнэхгүй, түмэнд бодолд автахгүй тийм өнгөлөг хүн цэцэг байхыг хүснэ Би, үнэнийг хэлэхэд.
Урин цагийг сэтгэлдээ бэлчээж харцаараа аргамжсан тэнгэр бол чамайг дагаж төрсөн хүн цэцэг билээ. Сэтгэл нь хэзээ ч дундардаггүй болохоор ганцаардаж гунихыг мэдэхгүй. Чиний дүр бодолд нь цагийн зүүтэй хамт урсаад л....
Хүн цэцэг чамайг хайрандаа энхрийлдэг болохоор тэр биз. Үүр цайж, ...